АН, МАН болон бусад нам эвслүүд Засгийн газарт хамтарч ажиллах шийдэрийг гаргаад байгаа билээ. Хамтрах шийдвэр гарсны дараа Засгийн газрын бүтцийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй хэмээн үзэж АН-ын бүлгээс гарсан ажлын хэсэг МАН болон бусад намаас гарсан ажлын хэсгүүдтэй уулзсан. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын бүтцийн асуудлыг өргөн барихаар төлөвлөж байсан хэдий ч МАН шинээр өргөн барих Засгийн газрын бүтцийн асуудлыг зөвшөөрөхгүй байгаа тул уг асуудал хойшлогдсоор байгаа юм.
Харин яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлгийн Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг АН-ын гишүүдтэй тохиролцохоор дахин уулзалт хийж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.