”МАНАН” засагт ч хамтаар, шинэ жилээр ч хамтаар...

Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг. Хамрах цар хүрээ, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болно. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг гэдэг. Энэ жилийн наадам бүр ч өвөрмөц байх сурагтай. Учир нь энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “БИД НЭГ МОНГОЛ” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ. Тодруулбал, эв нэгдлээ хангах үүднээс МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат, Ерөнхий сайд Сайханбилэг, АН-ын шинэ дарга З.Энхболд нарын удирдлагуудыг "Алтансарнай"-д урих юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.138)
    алийн болгон талцах билээ одоо хаитарч улс эх орноо бодсон нь дээрээ эвлэж нэгдэж байгаа алхамыг улс төржүүлж боломгүй
    2014 оны 12 сарын 22 | Хариулах