Мисс Э.Сэлэнгэ Мянганбаяртай “унтахгүй” гэдгээ албан ёсоор зарлалаа

“Гоёл”-ын 7 хоног халуухан өрнөж гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь бие биенээсээ өрссөн мэдээллээс топдорхой харагдаж эхэллээ. Үүний нэг жишээ бол нэгэн үе “Порно од” хэмээх нэрийг зүүж харь газар нүцгэн зургаа интернэт ертөнцөөр цацсан мисс Э. Сэлэнгэ.

Саяхан эх орондоо ирсэн тэрбээр энэ бүх үйлдлээ хайртай хүнийхээ төлөө хийсэн үйлдэл мөн томоохон загварын агентлагуудад урилгаар ажилласныхаа төлөө янз бүрийн дайралтад өртөж, хэрхэн зовж шаналсан тухайтайгаа харьцуулан ярьсан. Гагцхүү муу нэрээ хусаж арилгахаар шийдэн бэлтэй эрчүүдийн бээлий шиг хүүхэн байхыг хүсээгүй олонд өөрийн сайн талыг харуулахаар шийдсэн мисс маань загварынханыг ёстой л газар доогуур ортол нь ичээсэн үг хэлсэн гэдэг. Энэ бол топ модель нэртэй олны танил хүүхнүүд хэн нэгний  хөрөнгө мөнгөн дээр туйлж, хэнз хүүхдийг нь төрүүлэх болсныг зад шүүмжилсэн төдийгүй “Би топ модель болохгүй ээ. Аягүй бол бас Мянгаатай унтах хэрэг гарна” гэж хээвнэг өгүүлжээ. Үүний хариуд түүний “түмэн булхай”-г дэлгэж хэнтэй, яаж явж хэрхэн мисс болсон талаар хариу мэдэгдэл хийхээр хэсэг бүсгүйчүүл бэлдэж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.