Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танилцуулав. Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. 2005 онд онд хийсэн судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч байгаа бөгөөд үүний найман хувь нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн 1984 онд улсын хэмжээнд архинд донтох эмгэгийн тархалтыг судлахад 0.15 хувь байсан бол 20 жилийн дараа буюу 2014 онд хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 6.2 хувь болж, даруй 40 дахин нэмэгдсэн ажээ. Архинд донтох эмгэгтэй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд эмчлүүлэхээр шийдсэн тохиолдолд Наркологийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Наркологийн тасаг иргэдэд үйлчилж байгаа аж. Хуулийн төсөлд донтох эмгэгтэй ч өөрөө эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа хүнийг албадан эмчлэх бөгөөд сараас дээш гэж тусгасан байна. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм