“МАН-АН” дахиад л улс төрийн “манан” үүсгэж байна уу

“Эвлэлдэн нэгдэх” нэрийн дор УИХ-д суудалтай 4 нам хамтран засгийн газар байгуулах тухай өчигдөрхөн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан билээ. Гэтэл өчигдөр орой Монголын улс төрийн хоёр том бүлгүүд уулзалдан “бялуу хуваах талаар”намын хоёр бүлгээс гарсан ажлын хэсгүүд хуралдаж Засгийн газрын газрын бүтэц бүрэлдэхүүний талаар асуудал хэлэлцсэн ч хоёр цаг хэртэй үргэлжилсэн хурал тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ. Уулзалт өнөөдөр үргэлжлэх бололтой. Ажлын хэсэгт МАН-ыг төлөөлж Су.Батболд, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар нарын гишүүд  багтсан бол АН-аас Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа, М.Батчимэг, Г.Батхүү, Д.Ганхуяг нарын гишүүд уулзалтад оролцсон юм. Хурлын явц хэрхэх талаар уншигч та бүхэнд цаг алдалгүй хүргэж байх болно
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.