Хонь - (3/21-4/19)
Хянамгай байх өдөр. Өнөөдөр та ойр дотныхонтойгоо харьцах харьцаандаа анхаарах хэрэгтэй. Учир нь бодлогогүй алхам хийснээр санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай. Мөн хамаатан садан болон хүүхдүүд чинь өвдөх эрсдэл өндөр байна. Санхүүгийн зардал гарч, асуудал үүсэх төлөвтэй байгааг од эрхэс сануулж байна. Мухар сүсэгтээ итгэж бус аливааг үнэн бодитоор дүгнэхийг хичээгээрэй.
Үхэр - (4/20-5/20)
Хувь заяа танд туршилт бэлдэж байна. Ямар ч ажил танаас өөрийн чинь бодож байснаас илүү их хүч ба цаг хугацаа шаардаж байна. Зорилгодоо хүрэх гэсэн таны шаргуу зан муугаар нөлөөлж болно. Ханыг нэвтлэх гэсний хэрэггүй. Орох тойруу зам байж болно. Зөвхөн танд байх өөдрөг үзэл ээдрээтэй байдлаас нэр төртэйгээр гарахад чинь тус болно. Эмэгтэй үхрүүдийг одод эргэн тойрноо анхааралтай ажиглахыг зөвлөж байна. Хэн нэгэн таны танилаас чинь өвөртөө чулуу барьсан байна. 
Ихэр - (5/21-6/21)
Магадгүй энэ цаг мөчид шийдэгдээгүй асуудлууд, хойш тавьсан ажил хэргүүдийн учрыг олох шаардлага гарч ирэх ба тэдгээрийг шийдэхэд тодорхой цаг хугацаа, санхүүгийн зардал шаардагдана. Хувь заяа таныг дахин сорьж шалгахаар бэлтгэж байна. Ерөнхийдөө өнөөдрийн ажил хэргүүд бодож байснаас маш их хэмжээний хүч чадал, цаг завыг танаас шаардах болно. Таны мөнгө санхүүгийн асуудалд шууд хамаарах хүмүүс, ойр дотны хүнтэй маргалдаж мэднэ. Завгүй байдал, бага анхаарал тавьсанаас үүдэж бүр тогтвортой гэр бүлийнхний дунд ч санал зөрөлдөөн үүсэн гарна.
Мэлхий - (6/22-7/22)
Таны сэтгэлийн тэнхээг шалгах өдөр ирлээ. Эхлүүлсэн ажил тань танаас ихээхэн хүчин чармайлт, оюун ухаан, тэвчээрийг шаардах бололтой. Хүч чадал, тамир тэнхээ тань шавхагдаж байгаа мэт санагдан байдлыг бүр төвөгтэй, түгшүүртэй болгох магадлал өндөр байна. Гэвч бүхнийг хар талаас нь авч үзэн сэтгэлээ чилээсний оронд өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй талаас нь харж чадваас ирээдүйд таны өмнө амжилт, ашиг орлогын эх үүсвэрийг нээх болно.
Арслан - (7/23-8/22)
Сэтгэл санааны мэдрэг байдал ба ойр орчныхоо нөлөөлөлд автагдах чанар нь таныг зарчмаа хамгаалахад хүргэнэ. Бодлоо илэрхийлэхдээ шулуун шударга эсвэл өөрийн мэдэлгүй үйлдэл хийх явдал нь ойрын хүнтэйгээ харьцахад муугаар нөлөөлнө. Шинж тэмдгийг анхаарч, түүнийг зөв тайлах хэрэгтэй.
Охин - (8/23-9/22)
Хууран мэхлэлт, буруу ташаа мэдээлэл, муу санаатны далд явуулга зэрэгтэй холбогдох таагүй өдөр. Дараа нь харамсахгүйн тулд элдэв амлалт өгөх, бодлогогүй үйлдэл хийх, огцом шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаа, мөнгө санхүүгийн байдал илтээр муудахад гол нөлөө үзүүлэх гэнэтийн асуудлууд үүсэж болзошгүй. Магадгүй энэ нь гэр орны аар саар асуудал, хүүхдүүдтэй холбоотой зардлууд байх бололтой.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр ямар ч ажил таны бодсоноос илүү их хүч чадал, хугацаа шаардана. Амьдрал дахиад л таниас сорилт авна. Санхүүгийн хувьд хамааралтай хүмүүстэйгээ та муудалцаж болзошгүй. Үдээс хойш дотнын хүмуүстэйгээ хангалттай ойлголцоогүйн улмаас сэтгэл дундуур үлдэнэ. Үүнээс болж та сэтгэл чинь хөрч тэр ч байтугай хүч түрэмгийлсэн үйлдэл гаргаж болзошгүй. Сэтгэлийн хөдөлгөнөө барь. Энэ нь нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулна.
Хилэнц - (10/23-11/21)
Мөнгө санхүүгийн хувьд гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Өнөөдрийн бүх ажил хэрэг бүгдээрээ мөнгө төгрөгтэй холбоотой өрнөх болно. Тухайлбал, хэн нэгэнд мөнгө өгөх, дахин өр зээл тавих, орлогын шинэ эх үүсвэр эрж хайх, ойрын төрөл садан, эцэг эхдээ мөнгөн тусламж үзүүлэх гэх зэрэг. Таны буруутай үйл ажиллагаанаас болж гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсэх бололтой. Номхон хүлцэнгүй байж, өршөөж уучлахыг мартахгүй байхыг од гаригс зөвлөж байна.
Нум - (11/22-12/21)
Хувь заяа танд ахиад сорил шалгалт бэлджээ. Осолтой өдөр. Хойш тавьсан ажлууд бөөгнөрсөөр өнөөдөр та тэдгээрийг шийдэх гэж цаг зав, их мөнгө зарцуулах бололтой. Ажлын түншүүдийн зүй бус авирлал, муу санаатнуудын гүтгэлэг, хуурамч амлалтын дунд томоохон санхүүгийн алдагдалд орж магадгүй. Та санхүүгийн хувьд хамааралтай байдаг хүмүүстэйгээ муудалцаж болзошгүй байна. Аль болох өөртөө ачаалал бага авах хэрэгтэй.
Матар - (12/22-1/19)
Хууралт ташаа мэдээ, санаа муутай хүмүүстэй тааралдах таагүй өдөр. Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Ойр дотны хэн нэгнээс тусламж эрэх мөн хамтрагчаа түшиж тулах гэсний хэрэггүй. Бүгдийг ганцаараа хийгээрэй. Магадгүй хууран мэхлэлтэнд өртөж болзошгүй. Магадгүй гэнэтийн таагүй асуудлууд гарч ирэх нь санхүүгийн хүндрэл авчирна эсвэл хайртай хүнтэйгээ маргалдахад хүргэнэ.
Бумба - (1/20-2/18)
Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар ослоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Юуны түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлж хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр зэрэг мэдрэмж туршлагатай хандах зэргээс ихээхэн