1,669,100.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 8,330  ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын  12 долоо хоногийн хугацаатай 26,816 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2,689,726,391.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 16 компанийн  8,219  ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,457,291.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт  111 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,669,100.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 26,816 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2,681,600,000.00 төгрөгийн гүйлгээ оржээ. Харин ТОП-20 индекс 14,945.34 нэгж буюу 0.38 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан тухай МХБ-ээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.