ДЭМБ Либери улсад эбола вирусын бүртгэлийн явцад алдаа гаргажээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулага өнгөрсөн долоо хоногт эбола вирусын халдвар авч нас барсан хүний тоог 7000-д хүрсэн хэмээн зарласан билээ. Тэгвэл даваа гарагт тус байгууллагаас ташаа мэдээлэл цацагдсан болохыг албан ёсоор мэдээлсэн байна.  ДЭМБ Либери улсад бүртгэлийн явцад алдаа гарснаас болж буруу мэдээлэл хүргэсэн бөгөөд тус байгууллага эбола вирусын улмаас нас барсан хүний тоог 6000 орчим буюу 5987 гэж залруулсан мэдээлэл хийлээ. Харин халдвар авсан 16 мянга гаруй хүний тоо хэвээр байгаа юм байна. Эбола вирусын халдвараар Баруун Африкийн улсуудад хамгийн олон хүн халдварлаж нас бараад байгаа билээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.