Ордон даяар төдийгүй улс даяар сүүлийн хэд хоног олон хүнийг чухам л нойргүй шахам хонуулж буй асуудал бол “шийдлийн” засгийн газрын сайдуудын суудал. Энэ талаар хамгийн сүүлийн үеийн жиргээний нэг бол шинэ бүтцээр Засгийн газар 14 яамтай 17 гишүүнтэй байхаар болсон гэж эх сурвалж мэдээллэж байна. Сайханбилэгийн танхимд АН-8, МАН-6-7 яам, МҮАН-1, ИЗН-1 хуваарилагдаж байгаа бол МАХН засагт орвол 2 яам нэмэгдэх хандлагатай болох гэнэ. Одоогийн байдлаар засгийн газарт МАН, АН болон бусад намуудаас дараах хүмүүс сайдаар томилогдохоор тохироо хийгдсэн гэнэ. Үүн дотор нэг бус нилээн хэдэн хуучин сайдын асуудал яригдаж байгаа аж. Үүнд:

С.Бямбацогт - Монгол Улсын тэргүүн шадар сайд

Ц.Шаравдорж - Монгол Улсын шадар сайд /МАХН засагт орсон тохиолдолд/

С.Баярцогт- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд

Я.Содбаатар-Сангийн сайд

Ж.Энхбаяр- Эдийн засгийн хөгжлийн сайд

Д.Дорлигжав -Хууль зүйн сайд

Л.Гантөмөр- Боловсролын сайд

Д.Оюунхорол-Нийгмийн хамгааллын сайд

С.Эрдэнэ- Хөдөлмөрийн сайд

Л.Пүрэвсүрэн- Гадаад харилцааны сайд

Л.Жамбалжав –Эрүүл мэндийн сайд /МАХН засагт орсон тохиолдолд/

Ц.Ганбаатар - Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын сайд

С.Оюун-Байгаль орчны сайд

Л.Түвдэндорж - Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд

У.Хүрэлсүх - Батлан хамгаалахын сайд

Р.Жигжид - Уул уурхай, эрчим хүчний сайд

Ц.Сандуй- Барилга хот байгуулалтын сайд