
Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, орой ҮЗХ хуралдсан юм. Тус хурлаараа Засгийн газарт МАН-тай хамтрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн МАХН-МҮАН, ИЗНН-тай хамтарна гэдгээ мэдэгдлээ. Мөн одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийг яаравчлан батлуулах шаардлагатай гэлээ. Энэ долоо хоногт Засгийн газрын бүтцийг тодруулах учиртай. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг яаравчлан батлуулах учиртайг хэллээ. Засгийн газрын бүтцийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдэх учраас даруй хуралдах юм байна.