“Эх дэлхийн мисс 2014” буюу дэлхийн нэр нөлөө бүхий 3 томоохон тэмцээний нэг болох “Miss Earth” 2014-ийн шилдэг наймд багтаж Монгол улсад түүхэн амжилт авчирсан мисс И.Төгсөө эх орондоо ирсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд шуугиж эхэллээ. Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ авч чадалгүй нүдэндээ нулимстай хоцорч байсан гэгдэх И.Төгсөө энэхүү тэмцээнд дэлхийн 86 орны үзэсгэлэнтэй охидтой өрсөлдсөн юм. Түүхэн амжилт үзүүлсэн Төгсөөгийн хувьд одоохондоо хэвлэл мэдээллээр ямар нэгэн хувийн чанартай мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа талаар зарим эх сурвалж хэлж байна. Гэвч зарим фэйсбүүкийн хэрэглэгчид түүний хувийн фото цуглуулга руу хэрхэн “өнгийснийг” хамтдаа сонирхоё.
![]() |
![]() |
![]() |








