ШШГЕГ -ийн бүтэц ЦЕГ-ынханаар бүрэлдэж эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилох шийдвэрийг гаргасан. Энэ асуудал нь ерөнхий сайд хуулийн томоохон байгууллагуудыг өөрийн хяналтанд авч байна хэмээх шүүмжлэлийг дагуулж байгааг  шинэхэн албанд очоод удаагүй байгаа Б.Билэгт зарим нэг томилгоог хийсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргааар хурандаа Д.Адъяабазарыг, ШШГЕГ-ын санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар хурандаа Ш.Эрхэмбаяр нарыг тус тус томилсон байна. Дээрх хоёр эрхэмийн тухайд Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байх үед түүний удирдлга дор ажиллаж байсан хүмүүс аж. Цаашид ямар томилгоо явагдах тухайд олон олон таамаг дэвшигдэж байгааг тун удахгүй эргэн мэдээлэх болно. 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.