Монголын хөрөнгийн биржийн өмнөх сарын хувьцааны арилжааны үнийн дүнтэй энэ сарыг харьцуулбал 1.9 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өсчээ.
Тодруулбал энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар 57 компанийн 2,510,107.0 ширхэг хувьцаа арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Түүнчлэн Хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасны арилжааг дахин хийх болсон. Энэ хүрээнд энэ сард уг арилжааг дөрвөн удаа зохион байгуулан 12.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжжээ.
Энэ сард нийт 2,637,729 ширхэг үнэт цаас арилжиж, 15.3 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны үнийн дүн 765 сая төгрөг байжээ.