Спортын төв ордон ажилчдаа цомхотгохоор болжээ

Спортын төв ордны үйлчилгээний ажилдчыг  ирэх оны нэгдүгээр сараас цомхотголд оруулахаар болжээ. Тодруулбал, эл цомхотголоор 30 аж ахуй, үйлчилгээний ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болж байна.

Учир  нь ирэх оны төсөвт Спортын төв ордны төсвөөс таналт багагүй хийисэнтэй холбоотой ажээ.

Харин эл шийдвэрийг тамирчид болон тэдгээр ажилчид эсэргүүцэж байгаа юм байна. Спортын төв ордны үйлчилгээний ажилчид ачаалал ихтэй ажилладаг. Олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл хийдэг тамирчдын дэвжээ, бэлтгэлийн заал зэргийг өдөрт 2-3 удаа цэвэрлэдэг ажээ.

Хэрэв эдгээр ажилчид ажлаасаа гарвал хэн арчилгаа, цэвэрлэгээ хийх вэ гэх асуулт гарч ирж байна.

Харин ССАЖЯ-ны мэргэжилтнүүд эл цомхотголыг  Спортын төв ордныг хувьчлах гэсэн оролдлогын эхлэл байх вий хэмээн хардаж байгаа сурагтай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.