Жолооч нарыг гурван сая төгрөгийн даатгалд хамрагдахыг шаарджээ

Замын-Үүдээс Эрээн хот руу том оврын автомашинаар тээвэрлэлт хийдэг “Борхон тал” тээвэрчдийн холбооны жолооч нар энэ сарын 6-наас ачаа ачихаа зогсоож байгаагаа мэдээлсэн билээ.

Шалтгаан нь, Хятадын хилийн дарамттай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Эрээний хилээр ороод дөнгөж захын нэг хашааг тойроход 100 юань, рентгенээр орж шалгуулахад 50 юань, ачаагаа ачаад эргээд гарахад ахиад 100 юань авдаг. Бүр 24 цаг тутамд 100, 100 юань автоматаар тооцож авдаг ажээ.

Ачаа ачаагүй байхад ч мөнгө төлөөд л  гардаг гэж байсан юм.

Жолоочид энэ асуудлаар Боомтын захиргаа, ЭСЯ зэрэгт хандсан ч хариу өгөөгүй байна.

Харин энэ удаад тус холбооныхон дахин хэвлэлд хандлаа. Учир нь Замын-Үүдийн автотээврийн биржийн ажилтан Хятадын “Хун да” гэх хувийн компанитай  үгсэн жолооч нарыг гурван сая төгрөгийн  даатгалд хамрагдахыг шаарджээ.

Автотээврийн биржийн нэг ажилтан нь “Авто тээврийн холбоо” гэж ТББ байгуулж түүнийгээ санхүүжүүлэх зорилгоор Хятадын “Хун да” гэх даатгалийн компанитай үгсэн тохиролцож жолооч нарыг дарамтад оруулж эхэлсэн байна. 

 

     

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.