Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-ын жинд болдгоороо онцлогтой. 22 хүртэлх насны залуучууд уг тэмцээнд оролцох боломжтой бөгөөд пүрэв гаригт тамирчдад мандат олгож, жин үзжээ.
ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2009 онд зодог тайлсан билээ. Тухайн үед Монголын чөлөөт бөхийн холбооноос түүнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор уг тэмцээнийг анх зохион байгуулсан юм.