МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, Бага хурлыг 13 цагаас хуралдуулахаар болсон байна. МАН-ын бага хурлыг өчигдөр хуралдуулахаар товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан. Ерөнхийдөө өчигдөр намын бүлгүүдээс гарсан ажлын хэсгийнхэн уулзаж дахин ярилцсан байна. Ингэснээр нэгдсэн ойлголтод хүрч Засгийн газарт хамтран ажиллах нь тодорхой болсон бололтой.