Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын мэс засалч эмч нарын Х чуулган өнөөдөр Чингис зочид буудалд боллоо.
Энэхүү чуулганаар мэс заслын эмч нар салбарынхаа алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдсөн байна. Энэ удаагийн чуулганд АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч оролцсон аж.
Ийнхүү олон улсаас эмч нар хүрэлцэн ирж оролцсон нь мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцоход чухал ач холбогдолтой юм.