МАН-ын Бага хурал хойшиллоо

Өнөөдөр МАН-ын Бага хурал 14:00 цагаас хуралдах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Саяхан МАН-ын бүлэг хуралдаж өндөрлөсөн бол одоо тус намын Удирдах зөвлөл хуралдах гэж байгаа аж. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтран ажиллах санал дээр МАН-ын зарим гишүүдийн байр суурь зөрөлдөөнтэй байгаа, мөн хоёр намын бүлгээс гарсан ажлын хэсгийнхэн Бага хурлыг хуралдуулах хэмжээнд арай хүрээгүй байна гэж үзсэн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.