Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Удвал хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай “Кофе-Брийфинг” өглөөний уулзалтыг  ЭМЯ-ны Б танхимд хийнэ.

09.00 цагт "Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлууд" сэдэвт семинар ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд эхэлнэ.

09.00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол туургатан хүүхэд” олон улсын эрдэм шинжилгээний Үндсэн хуралдаан МУБИС-ийн А -312, Салбар хуралдаан 203 танхимд тус тус болно.

09.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулийн хамт олон өөрийн байгууллагын 10 жилийн ой болон Хүний эрхийн өдрийг угтаж "ЦУСАА БЭЛЭГЛЭЕ" аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулна.

10.00 цагт МУБИС-ийн “Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг” МУБИС-ийн нэгдүгээр байранд эхэлнэ.

10.00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөг Монгол цэргийн музейд болно.  Энэхүү арга хэмжээнд БХЯ, ССАЖЯ, ХАХНХЯамдын удирдлагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн хүүхдүүд оролцоно. Монгол цэргийн музей Батламж гардаж авна.

11.00 цагт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид түүхт 90 жилийн ойд зориулсан "Нээлттэй хаалганы өдөр" болно.

10.00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 80 насны ойн хүрээнд зохион байгуулж буй “Үндсэн хуульт ёсны төлөвшил, хөгжлийн хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.

11.00 цагт Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзоригт зориулсан ёслолын ажиллагаа Одон орон Геофизик судалгааны төвийн “Сансар” танхимд болно.

11.00 цагт "Өв хамгаалагч ЭРГҮҮЛ"-ийн аянд оролцогч байгууллагуудын төлөөлөл олон нийтэд эрүүл мэнд, соёлын өв, байгаль орчноо хамгаалахыг уриалан Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.40 цагт Монгол Улсын генерал Ёндонгийн хөшөөнд цэцэг өргөнө.

12.00 цагт Улаанбаатар Ротаракт клуб өөрсдийн санаачилсан ‪#‎EyeSee2 төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. СХД-ийн 121-р сургуулийн 300 орчим сурагчийг харааны үзлэгт хамруулахад 40 сурагчийн хараа муу байгааг тогтоосон тул сурагчдад харааны шилийг олгоно.

13.00 цагт Замын-Үүдийн авто тээвэрчдийн холбооноос хил хоорондын ачаа тээврийн машинуудын сул зогсолтын арга хэмжээг 2014 оны 11-р сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд тавьсан зорилтоо шийдвэрлүүлэхийн тулд арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр болсноо нийтэд мэдэгдэж Борхойн тал авто тээвэрчдийн холбооноос МҮОНТВ-ийн олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

14.00 цагт Шинжлэх ухааны ажилтнуудын өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Зэвсэгт хүчний 032 дугаар ангид болно.

15.00 цагт Шинжлэх ухааны ажилтнуудын өдөрт зориулсан арга хэмжээ Батлан хамгаалах яамны 320 тоот танхимд болно. Энэ үеэр 2014 оны Цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн эздийг зарлах юм.

15.00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай асуудлаар Хангарьд ордоны 11 давхрын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

15.00 цагт “Шүүхийн ажиглалт” сэдэвт төслийн танилцуулга, хэвлэлийн бага хурал Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

17.00 цагт “Оросод суралцахыг урьж байна” уриатай “ОРОС-МОНГОЛЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДРҮҮД-2014” ажлаа дүгнэх ба баярын арга хэмжээ Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д болно.

17.00 цагт Монголын Урлагийн Зөвлөлийн "Гэрэлтэй ширээ" анимейшн кино сургалтын хаалтын ажиллагаа Туркийн Элчингийн хувийн өргөөнд болно.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.