Английн нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд манай улсаас Азийн топ модель Т.Батцэцэг оролцож байгаа.
Тэмцээн эхэлснээс хойш өдгөө мисс Т.Батцэцэг, интернэт асуулгаар хамгийн их санал авсан оролцогч хэвээр байна.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд оролцож, өрсөлдөж байгаа юм.
Эдгээр бүсгүйчүүдийн танилцуулга, зургийг www.ranker.com сайтад байрлуулж дэмжигчид нь саналаа өгөхөд өнөөдрийн байдлаар 50860 лайкаар Монголын мисс Т.Батцэцэг нэгдүгээр байрт жагсч байна.
Түүний араас Унгарын мисс Edina Kulcsár 8086 лайк, ОХУ-ын мисс Anastasia Kostenko 2531 лайктайгаар тус тус жагсч байгаа юм.