Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Авилгатай тэмцэх газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн өөрийн хүслээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан юм. Энэ асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг хангаж ажиллахад анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. 

                                                                                                                                         

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.