ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ

ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

1. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /АН/ 

2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд:
- У.Хүрэлсүх /МАН/
- М.Энхболд /МАН/ УИХ-ын гишүүн 

/МАН бага хурлаасаа засгийн газарт хамтрах шийдвэр гаргавал дээрх эрхмүүд энэ албанд томилогдоно/ 

3. Монгол Улсын Шадар сайд:
- Ц.Шаравдорж /МАХН/
/МАН засгийн газарт орсон ч бай үгүй ч бай МАХН-д энэ суудал очино. Д.Тэрбишдагва Н.Энхбаярын итгэлийг алдсан тул түүнд дахин боломж олдохгүй. Харин эвслийн бүлгийн дарга болох хэлэлцээ хийгджээ / 

4. ЗГХЭГ-ын дарга:
- С.Баярцогт /АН/ УИХ-ын гишүүн 
- Г.Батхүү /АН/ УИХ-ын гишүүн 
- А.Мөнхбат /АН/ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч 

/Засгийн газрын гал тогоог удирдах эрхийг Ц.Оюундарьт өгөхөөр цөөнгүй хүн ярилцсан гэвч эрхэм генсек татгалзсан. Улмаар Ч.Сайханбилэг хамгийн ойр хүмүүсээсээ сонголт хийнэ/

5. Сангийн сайд:"ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ"
- Д.Зоригт /АН/ УИХ-ын гишүүн 
- С.Баярцогт /АН/ УИХ-ын гишүүн
- Л.Дашдорж /АН/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

/Сангийн сайд бол УИХ-ын гишүүн байх ёстой гэдэг дээр намууд байр сууриа нэгтгэсэн. Улмаар МҮДН-ын төлөөллийг сонгох ёстой гэх зөвшилцсөн мэдээлэл байна/

6. Уул уурхай, эрчим хүчний сайд:
- Т.Бадамжунай /МАН/ УИХ-ын гишүүн асан
- М.Энхсайхан /МҮАН/ Ерөнхий сайд асан

/МАН засгийн газарт орвол энэ яамыг толгойлох эрхээ авна. Үгүй бол Шонхор фракц өөрсдийн хүнээ томилохоор зүтгэнэ. Гэхдээ М.Энхсайханд боломж өгөх хэрэгтэй гэж 2-р хүн үзсэн гэдэг/ 

7. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд: "ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ"
- Д.Ганхуяг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд /АН/
- Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /АН/

/Ерөнхийлөгчийн олон улс дахь үйл хэрэг бүрийг дэд сайд Д.Ганхуяг зохицуулдаг. Маш даруу, энгийн түүнийг хэл амтай, сэргэлэн Л.Пүрэвсүрэн хялбархан ашигладаг тухай яриа гадаад яаманд тархсан байдаг/ 

8. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд:"ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ"
- Г.Ганхүү /ИЗНН/ НИТХ-ын төлөөлөгч
- М.Хүрэлсүх /ИЗНН/ ИЗНН-ын дэд дарга 

/С.Оюун хатагтайн намд сайд хийчих хүн цөөнгүй. УИХ-ын дарга З.Энхболд намын дарга нар засгийн газарт орохгүй гэж мэдэгдсэнээр С.Оюун, С.Дэмбэрэл нарын хүсэлт хаалт болсон/ 

9. Хууль зүйн сайд:"ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ"
- Д.Дорлигжав /АН/ Улсын Ерөнхий прокурор
- Ж.Батзандан /АН/ УИХ-ын гишүүн
- Ч.Өнөрбаяр /АН/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

/Улсын Ерөнхий прокурор өөрөө энэ албыг хүсч мөрөөдөж байна. Харин Ерөнхийлөгч шинэчлэл үүгээр зогсчих тул болгоомжилж байгаа. Ц.Нямдоржийн итгэлт хүмүүн болох Д.Дорлигжавт Х.Тэмүүжингийн үйл хэрэг огтхон ч таалагддаггүй./

10. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд:
- Ц.Сандуй /МАН/ Нийслэлийн МАН-ын хорооны дарга 
- Т.Гантулга /МАН/ МАН-ын нарийн бичгийн дарга
- А.Гансүх /АН/ Зам тээврийн сайд асан 

/МАН засгийн газарт орвол энэ яамыг толгойлно. Хэрвээ татгалзвал АН-ынхан МоАХ фракцийн яам байна гэдэгт санал нэгдсэн./

11. Боловсрол, шинжлэх ухааны сайд:
- Д.Очирбат /МАН/ УИХ-ын гишүүн асан 
- Ц.Цогзолмаа /МАН/ НАМЭХ-ны ерөнхийлөгч
- Б.Ургамалцэцэг /АН/ БШУЯ-ны дэд сайд 

/МАН-ын Д.Очирбат энэ яаманд шүлсээ унагаж байгаа юм. Түүнд улстөрийн өөр боломж гарахгүй. Харин МАН хамтрахаас татгалзвал Алтангадасын дэд сайд суудал ахина/ 

12. Эрүүл мэндийн яам:
- Н.Удвал /МАХН/ 
- Л.Жамбалжав /МАХН/ 

/МАХН 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарыг удирдах эрхээ бүрэн халаасалсан. Харамсалтай нь тэдний ажлын үр дүн эрс муу байгаа ч улстөрийн шийдвэрээр дэмжлэг хүлээнэ./ 

13. Батлан хамгаалахын сайд: "ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ЯАМ"
- Ж.Энхбаяр /МАН/ УИХ-ын гишүүн 
- А.Баттөр /АН/ Батлан хамгаалахын дэд сайд 

/Ховд нутгийн 2016 оны найдвар А.Баттөрд сайдын суудал хэрэгтэй. МАН шавар хаачихгүй бол түүнд аз од гийнэ/ 

14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд:
- Б.Отгонжаргал /АН/ ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

/С.Эрдэнийн вант улсыг хэн ч оролдож чадахгүй/

15. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд:
- А.Ганбаатар /АН/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

/Боловсрол, шинжлэх ухааны сайдад удтал яригдсан түүнд соёлын салбарыг удирдаад явчих мэдлэг боловсрол бий./

16. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд:
- Б.Батзаяа /АН/ ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан
- Г.Байгалмаа /АН/ ЗТБХБ-ын дэд сайд

/МоАХ фракцийг даруулгатай байлгахын тулд хувьчилсан салбарыг нь дахин өвлүүлнэ./ 

17. Хөдөлмөрийн сайд: 
- Б.Цогтгэрэл /МҮАН/ Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд
- М.Энхсайхан /МҮАН/ Ерөнхий сайд асан
- П.Гантулга /АН/ ХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

/Экс Ерөнхий сайдад боломж гарна. АН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрөөр бий болсон яамыг цагаа тулахад голох хүн цөөнгүй байна./

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.