Б.Ариунсан улс төрд “том” ар талтай

Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтийн дургүйцэл хүргэсэн нэгэн шийдвэр гаргасан нь Тагнуулын ерөнхий газрын даргын албыг хашиж байсан Б.Ариунсанг албан тушаалаас нь чөлөөлж Татварын Ерөнхий газрын даргаар томилсон явдал байв. “Б.Ариунсан гэж нэг даргын суудлаас нөгөө даргын суудалд сэлгэн суудаг “азын од” нь гийсэн хүн юм” гэх яриа ч гараад эхлэв. Түүнийг Н.Алтанхуягийн “халаас”-ны хүн хэмээн өмнө нь ярьдаг байлаа. Тэрбээр АН-ын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд өмнө нь Улсын нийгмийн халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан. Тэгэхээр Б.Ариунсан хоёр Ерөнхий сайдын нүүрийг үзэж, халаасанд нь багтчихдаг азтай. Аргагүй л улстөрд “том”  ар талтай хүн юм гээч.                                                                                                                                                                                                                                  Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.