Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Засгийн газрын ээлжилт бус хуралдааныг зарлан хуралдуулж зарим зарим агентлагийн дарга нарыг өөрчлөн томилсон байна.
Үүнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг,
Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг,
Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг,
Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томилжээ.
Ц.Гэрэл