Өнөөдөр болох үйл явдлын тойм

08.30 цагт Монгол улсын ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯамтай хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг Зайсан дахь БОНХЯ-ны Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болно.

09.00 цагт Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан “Өртгийн жин, даатгалын гэрээ”, “Чанарын удирдлагын тогтолцоо ба эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт сургалт, “Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт Нийгмийн даатгалын ерөнхий газрын хурлын танхимд /7 -р давхарт/ болно.

09.30 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн

газар болно. Уг хуралдаанаар нийт 8 асуудлаар 31 стандартыг үндэсний стандарт болгохоор хэлэлцэнэ.

10.00 цагт Монгол Улсын Засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУА-тай НАТО-ийн “Энхийн төлөө” шинжлэх ухааны хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн танилцуулга, үр дүнгийн хурал “Corporate” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болно

10.00 цагт “Эрх зүйн мэдээлэл боловсруулах, түгээх арга, аргачлал”, “Гэрч, хохирогчийн талаар мэдээлсэнээс үүсэх үр дагавар” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

10.00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар төмс, хүнсний ногооны зоорь, агуулах, хүлэмж эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдалд хийсэн шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.

10.50 цагт Эдийн засгийн хямрал үндэсний үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа, хүндрэлийг хэрхэн даван туулах талаар үйлдвэрлэгчдийн төлөөлөл Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт  Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хурлын их танхимд “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” болно.

11.00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хууль"-ийн төслийн талаар тухай хэлэлцүүлэг Сэргээн засалтын Үндэсний төвд болно. Хэлэлцүүлэгт ХАХНХЯ, БСШУЯ, ЗТБХБЯ, ЭМЯ-ны болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.

11.00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабын талбайд Афганистан улс руу удахгүй мордох Энхийг сахиулагчид жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт СХД-ийн хөдөлмөрийн хэлтэс, прокурорын газар хамтран ШШГЕГ-ын хорих 429-р ангид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулна.

12.45 цагт Дэлхийн бизнес академийн Монгол дахь салбарын дэргэд Монголын сперанточдын нам байгуулсан талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монгол Улсад анх удаагаа хэвлэгдэж буй "Цэргийн нэр томьёоны тайлбар толь" номын нээлтийн үйл ажиллагаа Офицеруудын ордонд болно.  Энэхүү томоохон бүтээлийг генерал Ц.Дашзэвэг, Ш.Паламдорж нарын арав орчим эрдэмтдийн баг багагүй хугацаанд ажиллан, ийнхүү хэвлүүлсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.