Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүллээ

Г.Сарангэрэлийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд боллоо. Г.Сарангэрэл нь хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байсан юм. Хуралдаанаар Г.Сарангэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл ангийг хэвээр нь үлдээж ялыг нь хөнгөрүүлсэн байна. Тодруулбал Г.Сарангэрэлийн гэмт хэргийн оролцоо бага, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан, бусдад уруу татагдсан гэх үндэслэлээр 1.6 жилийн ялыг нэг жил болгожээ. Ингэснээр Г.Сарангэрэл магадлангаар суллагдах боломжтой болж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.