Шинэ Засгийн газар байгуулах асуудлаар АН болон МАН-аас ажлын хэсгүүд байгуулагдаж ажилдаа ороод байгаа. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 12:00 цагт хоёр намын бүлгийн ажлын хэсгүүд уулзаж зөвшилцөхөөр болжээ.
МАН-ын ажлын хэсгийг Су.Батболд гишүүн ахлаж байгаа бол АН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийг М.Батчимэг гишүүн ахлаж буй юм. М.Батчимэг гишүүн парламентад суудалтай намуудтай хийх уулзалт, зөвшилцлийг өнөөдрөөс эхлүүлж, Засгийн газар байгуулах ажлыг шуурхайлж буй аж.
Ц.Гэрэл
Сэтгэгдэл (1)