“Гоёл-2015” энэ сарын 28-нд эхэлнэ

 “Гоёл-2015” наадам энэ сарын 28-наас ирэх сарын 3 хүртэл зохион байгуулагдахаар болсон байна. Энэ удаад “Blue Sky”-ын “Crystal” танхимд болох юм.

Монголын Дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд оролцож, “Шилдэг дизайнер”, “Шидлэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг загварын товчоо” зэрэг номинациудад бүтээлээрээ өрсөлдөнө.

Энэ үеэр агентлагуудын 100 орчим модель тэдний бүтээлийг загварын тайзнаа амилуулах юм. Харин “Гоёл-2015” наадмын шилдэгүүд ирэх сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. 

                                                                                                         Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.