МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын Бага хурлыг энэ баасан гаригт хуралдуулахаар боллоо. Ерөнхий сайдын тавьж буй шинэ Засгийн газарт хамтран ажиллах саналыг энэхүү хурлаар эцэслэн шийдвэрлэх юм. Гэхдээ хурлаас өмнө МАН дэргэдэх болон шат шатны байгууллагууд дээрээ асуудлыг нухацтай ярилцах шаардлага байгаа хэмээн үзсэн байна. МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл өчигдөр уг асуудлаар хуралдсан бол өнөөдөр МАН-ын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим хуралдаж байна.
Ц.Цэц