Жүжигчин Б.Баярмаа хамгийн халуухан эмэгтэй

2014 оны “Хамгийн халуухан 10 эмэгтэй”-г шалгаруулах интернет санал асуулгыг “Playboy Mongolia” сэтгүүлээс зохион явууллаа. Энэхүү санал асуулгын дүнгээр жүжигчин Б.Баярмаа хамгийн олон саналыг авч халуухан эмэгтэйгээр шалгарав. Санал хураалтад нийт 24224 хүн тандалт хийж, үүнээс 1579 хүн санал өгсөн байна.

Нийт саналын 78% нь эхний 10 байрны бүсгүйд өгчээ. Санал өгсөн хүмүүсийн дундаж нас- 34, зонхилох хүйс- эрэгтэй байв. Уг жагсаалтанд Жүжигчин, Сэтгүүлч, Хөтлөгч, Мисс, Загвар өмсөгч бүсгүйчүүдийн нэрийг дэвшүүлсэн байна. Ингээд эхний гурван байрны тухайд жүжигчин Б.Баярмаа тэргүүлж, хоёрдугаар байрыг жүжигчин А.Гэрэлцэцэг, гуравдугаар байрыг “Монгол HD” телевизийн нэвтрүүлэгч Л.Дөлгөөн  нар удаалжээ.

                                                                                                                                                                                    Ц.Цэц

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.