Хакүход иргэншлийн талаар шийдвэр гаргах хэрэгтэйг сануулав

Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна цолтнуудын асуудлыг эрхэлсэн хороо хуралджээ. Уг хорооноос Хакүхо аваргыг цаашид олон түрүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн бөгөөд иргэншлийн талаар шийдвэр гаргах шаардлага байгааг сануулсан байна. Хакүхо сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ нээхийг заавал Японы иргэн болох ёстой аж. Энэ талаар сүмогийн холбооны тэргүүлэгчид “Гадаадын иргэнд оякатагийн лицензийг олгодоггүй энэ нандин уламжлалыг хадгалж үлдэх нь чухал” гэсэн зарчмыг баримталж буй гэнэ. Харин энэ талаар Их аварга Д.Дагвадорж цахим хуудсаараа дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр “20-иос дээш түрүүлбэл ичидайтошюри буюу шууд дэвжээ байгуулах эрх өгдөг юм. Надад ч бас иргэншлийн асуудал ирж байсан юм. Үгүй гэж шууд хэлсэн.
Түүхэн амжилтыг давтаж, түүнээс дээш олон амжилт гаргах Хакүход одоо нэг л сонголт үүсч байгаа байх. Ирэншлийн асуудал.  Өөр гарц байхгүй. Гадны бөх дэвжээ өвлөж худалдаж авах эрхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд оролцох ч эрх байхгүй.
Хакүхо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөн хүн дээ. Гайгүй байх. Үнэндээ бол надад 2 сонголт байсан. Зодог тайлах. Тайлахгүй гэвэл ойлгомжтой асуудал. Ийм л сонголт байсан. 
Хакүхо дэвжээ нээсэн нь дээр байх. Магадгүй ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад. Sumo federation”  гэсэн байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.