Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан болно. Үдээс өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хуралдах товтой байна. Харин үдээс хойш 13:00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дунд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-III” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудал анхаарал татаж байна. Уг асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.