Сүлд модны гэрэл асаах ёслол ирэх сарын 15-нд болно

Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг ирэх сарын 15-ны өдөр, цэнгүүнийг ирэх сарын 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулахаар болжээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж гаргаж, зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллах юм.

Нийслэлийн иргэдийг хамарсан дээрх ажлуудын бэлтгэлийг хангаж, тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргахыг Нийслэлийн Ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Харин шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэгджээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.