08:30 цагт Үндэсний аудитын газраас хараат бус хувийн аудитын компаниудын ажилтнуудад зориулж “Төрийн аудитын эрх зүй болон Санхүүгийн тайлангийн аудит”-аар сургалт зохион байгуулна. Сургалт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд болно.
09:00 цагт НИТХ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно.
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар БХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны хуучин барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Алтан-Алгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн тухай хэлэлцэнэ.
11:00 цагт МАН-ын дарга, удирдлагууд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан болон УИХ-д алба хашиж байсан хүмүүсийг хүлээж авч уулзаж, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ МАН Засагт хамтрах талаар санал солилцоно. Тусгаар тогтнолын ордны 6 давхарт болно.
11:00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Нээлттэй нийгэм форум хамтран "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ы талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд Морьтон Монгол төслийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс урлагийн оддын “Хүсэл зорилгоо нэгтгэе” тоглолт зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
13:00 цагт 2014 оны шилдэг залуу эрдэмтэнд БШУ-ы сайдын нэрэмжит судалгааны грант олгох ажиллагаа БШУЯ-ны 401 тоотод болно.
14:00 цагт Төрийн өмчийн хороо болоод Үйлдвэрчний төв зөвлөл, Геологийн төв лаборатори хамтарсан уулзалт Геологийн төв лабораторийн байранд болно. Геологийн төв лаборатори нь эдийн засгийн хямрал нэрээр ажилтнуудаа халсан. Харин үүнийг нь үйлдвэрчний эвлэлийн байгууллага болоод Төрийн өмчийн хороо буруутгаж байгаа ажээ.
14:00 цагт "Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн" МҮХАҮТ-ын 507 тоот танхимд болно.