МАН засагт орвол “Шударга ёс” эвсэл цөөнх болно

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дөнгөж сая “Хэрвээ МАН засагт орно гэвэл АН-тай 2012 онд байгуулсан манай гэрээ дуусгавар болно” хэмээн жиргэв. Тэрбээр үүгээрээ АН МАН-тай Засгийн газар хамтран байгуулбал “Шударга ёс” эвслийн бүлэг цөөнх болно гэдгийг илэрхийлэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэгт Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн өнөөдөр хуралдаанаараа хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргаагүй. МАН-ын бүлгийн хувьд ажлын хэсэг гаргаж одоо Удирдах зөвлөлөөрөө асуудлыг хэлэлцэж байгаа. Мөн Бага хурлын товыг зарлаж, тус хурлаар шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Харин “Шударга ёс” эвслийн хувьд МАН-ын гаргах шийдвэрээс хамаарахаар байна. 

                                                                                                                                                                        Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bata (112.72.13.19)
    Hartai ehneriin ulger shig yum boloh ni.Enhbayariinhaa araas zailach.ta naraar dutahgui
    2014 оны 11 сарын 24 | Хариулах