“Гандан-Уул” яруу найргийн наадамд Э.Гантулга түрүүлэв

Налайх дүүргийн "Гандан-Уул" утга зохиолын нэгдлээс зохион явуулсан утга зохиол, эрэлхийллийн "Шинэ сэтгэлгээ" яруу найргийн наадам өнгөрсөн баасан гарагт болжээ. Тус наадамд хөдөө, хот, орон нутгаас шалгарсан 30 яруу найрагч сүүлийн шалгаруулалтад шүлгээ уншсан байна. Улмаар наадмын тэргүүн байрт залуу яруу найрагч Э.Гантулга, дэд байрт яруу найрагч Д.Цогбадрах, шагналт байрт яруу найрагч Н.Мөнхбаяр, яруу найрагч Б.Батхүү, яруу найрагч О.Цэнд -Аюуш, Л.Ганзул, Ш.Хишигбадрах нар тус тус шалгарлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.