Энэ жил Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зардал нийслэлийн төсөвт тусгагдсан байдаг. Тэгвэл уг цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний зардлыг нийслэлээс шийдвэрлэжээ. Энэхүү ажлыг хийхэд нийт зургаан тэрбум төгрөг шаардлагатай аж. Тиймээс энэ хөрөнгийг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгосон байна.