“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлажээ

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж”  зураг төслийн уралдааныг зарлажээ.  Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүдийг зурах юм байна. Мөн байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох аж. Уралдааныг энэ сарын 19-ний өдрөөс ирэх сарын 19-ны хооронд нэг үе шаттайгаар зохион байгуулах гэнэ. Ингэхдээ  шилдэг гурван төслийг сонгон шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр өргөмжлөл нэг сая төгрөг, хоёрдугаар байр өргөмжлөл 700 мянган төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.