
Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башё өчигдөр өндөрлөлөө. Башёгийн сүүлчийн өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал Их аварга Какүрюү М.Ананд нар барилдаж, Хакүхо ёрикири мэхээр өрсөлдөгчөө унагаснаар 32 дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр ийнхүү Японы мэргэжлийн сүмогийн түүхэн рекорд Тайхо их аваргын 32 удаа түрүүлсэн амжилттай эн зэрэгцэв. Ийнхүү түрүүлснийхээ дараагаар сумогийн ордонд өгсөн шууд ярилцлагадаа монголчууддаа хандаж төрлөх хэлээрээ үг хэлжээ. Хакүхо М.Даваажаргал “Бөртэ чоно, гоо маралын удмын хүү би өөрийн хайртай Тайхо аваргын ачийг биелүүлж, амжилтад нь хүрсэндээ баяртай байна. Монголын ард түмэндээ эвтэй байвал хүчтэй байж юманд хүрч чаддаг юм гэдгийг харуулсандаа баяртай” гэв.
Ц.Цэц
Сэтгэгдэл (1)