УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.11.21-ний өдрийн хурлаар баталсны дагуу өнөөдөр:
-УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “А” танхимд;
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
-УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно.
Жич: 2014 оны Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын бүтэц, бүрэлдхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал өргөн барьсан тохиолдолд тухай бүр нь хэлэлцэх юм.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-“Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот танхимд;
-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
-Гангийн үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
-Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот танхимд;
-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд тус тус хуралдах юм байна.