Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Баян-өлгий, Ховдын нутаг, Говь-алтайн хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.