Өнөөдөр 14.00 цагийн үед “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар барьж буй барилгын хашаа нурсан хэрэг гарлаа. Ослын улмаас 50 орчим насны эрэгтэй хүн гэмтсэн бөгөөд Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч нар ирэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ рүү аваад явжээ. Энэ үеэр хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Тус компанийн барьж буй барилгаас өмнө нь ч хүний амь эрсдэж байсан тохиолдол бий. Тодруулбал, “Тэнгис” кино театрын дэргэдэх барилга нь хүний аминд хүрсэн ч хуулийн дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд төдөлгүй асуудал намжсан байдаг.



Эх сурвалж: C1 Newsroom - Макс өргөөгийн хашаа унаж 50 орчим насны иргэн гэмтээлээ.