Туул гол дагуу 112 карьер ажиллаж байна

Барилгын элс хайрга бэлтгэх зорилготой 112 карьер Туул голын эргэн тойронд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эдгээр компаниудын ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна. Тус компаниудын явуулж буй үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн иргэд бухимдалтай байгаа юм. Учир нь  Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороололд хүн амын хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг үйлдвэрлэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд байдаг. Гэтэл олон карьер үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр тоосжилт их хэмжээгээр үүсч, ойр орчмын оршин суугчид болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Туул голтой нийлдэг жижиг булаг, шандыг ухаж, ширгэхэд хүргэж, нарийн тоосонцор агаарт дэгдсэнээс иргэд амьсгал, хамар хоолойн өвчин нэмэгдэх эрсдэлийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс тус карьеруудын үйл ажиллагааг зохицуулж, иргэдэд учруулж буй хор уршигийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн иргэд шаардаж байна. 

                                                                                                                                                                         Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.