УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Ж.Батсуурь нар өчигдөр Шадар сайд Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлжээ. Учир нь өнгөрөгч сарын 11-нд Засгийн газраас баталсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн тухай 327 дугаар тогтоол нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Лимагийн тунхаглалыг зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, энэхүү тогтоолын дагуу МХЕГ-ын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, төрийн захиргааны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг дотоод хяналт, аудиттай давхардуулсан нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд уг тогтоолыг хүчингүйд тооцох, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хуульд нийцүүлэн хууль дээдлэн ажиллахыг гишүүд шаардсан аж.