Эх орноо тойрон 10 мянган км мориор аялсан залуус ирлээ

Зургаан сарын өмнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 15-нд “Морьтон Монгол” төслийн залуус болох МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Газарзүй, аялал жуулчлалын ангийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү, “ETV” телевизийн зураглаач Б.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар Монгол орноо тойрох аялалд гарсан билээ. Тэд эх орноо тойрон зөвхөн мориор 10 мянга 394 км газар аяласан байна. Аялалын залуусыг Тэрэлжид байрлах “Хаадын хаан” морин паркт угтаж авахаар боллоо. Аялагч залуусын зорилго нь эх орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмоор аяллын шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, их түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэх аж. Энэхүү аяллыг ССАЖЯ, ХХЕГ блон “Монгол туургатны гайхамшигт монгол морь”, "Түмэн хишигтэн" ТББ, Спортын сэтгүүлчдийн холбоо зэрэг олон байгууллага дэмжин оролцож байгаа. Харин аяллын багийнханд Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Ц.Дуламсүрэн, Л.Цандэлэг болон алдарт уяач Б.Лхамсүрэн нар өөрсдийн унаган сүргээс хүлэг морьд бэлэглэсэн юм. 

                                                                                                                                                                              Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.150)
    amjilt. ayalaliinxaa ayan zamiin baigaliin gaixamshigaar tsuvral kino hiij tumen olondoo hurgeerei. Uursdiiguu magtah eldev yariltslaga bish.Mongol ornii uzesgelent baigal l heregtei shuu duu naraa... Huleej baiya daa.
    2014 оны 11 сарын 22 | Хариулах