Энэ сарын 26-нд хурандаа нар чуулна

Анх удаа “Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тиймээс энэхүү чуулганд зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, АТГ, ОБЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг цэргийн болон тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад одоо ажиллаж, алба хааж чөлөөндөө гарсан эрхэм хурандаа, дэд хурандаа нарыг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж. Тус чуулганыг Цагдаагийн Ерөнхий газрын лицензийн төвийн хурлын танхимд зохион байгуулах юм байна.   

                                                                                                                   Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.150)
    Hentei yamar utsaar holbogdoh ve.
    2014 оны 11 сарын 22 | Хариулах