Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ, дүүргийн Залуучуудын холбоо хамтран Монголын хүүхдийн ордонд “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Сүхбаатар дүүргийн 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 99 залууг иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны, өндөр соёлтой, хөдөлмөрч хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж. 16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залууаас гардан авах юм байна. Ингэхдээ тэд чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ажээ.
М.Өлзий