Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Батын Нямаагийн нэрэмжит шатрын тэмцээнийг МЗЭ-ийн дэргэдэх Ахмадын зөвлөлөөс анх удаагаа зохион байгуулахаар болжээ. Тэмцээн маргааш буюу энэ сарын 22-ны 11.00 цагаас “Урамтай шатар” клубт болох юм байна. Энэхүү тэмцээн нь зохиолч, яруу найрагчдын дунд болох бөгөөд тэмцээн эхэлтэл бүртгэл нээлттэй байх ажээ. Нэрт зохиолч Б.Нямаагийн нэрэмжит энэхүү шатарын тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
М.Бат