”Алтан Өд-2014” наадмын бүтээлүүдийг ирэх даваа гарагаас авч эхэлнэ

Монголын Зохиолчдын эвлэл  /МЗЭ/-ээс 14 дэх жилдээ зохион байгуулж буй утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадмын бүртгэл эхлэх гэж байгаа ажээ. Тодруулбал, энэ сарын 24-нөөс ирэх сарын 15-ныг хүртэл оролцогчдын бүтээлийг хүлээн авах юм байна. Ингэхдээ яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиол гэсэн найман номинацид шилдгүүдийг тодруулах аж. Бүтээлийг МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах бөгөөд 327964 дугаараар холбогдож болох юм байна. Энэхүү наадамд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн жил л гэхэд зохиолч, яруу найрагч, орчуулагчдын 200 гаруй бүтээл ирж байжээ.

                                                                                                                                                                               Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ХУДАЛЧ ХУУРАМЧ НАОДМ (202.179.29.76)
    СУДЛАЛ ШҮҮМЖ ГЭЖ МЭРГЭЖЛИЙН БУС СЭТГЭГДЭЛ БИЧСЭН НӨХРИЙГ ООДРУУЛДГАА БОЛИОЧ..
    2015 оны 01 сарын 10 | Хариулах